2016-11-11
Сүүлийн 100 жилд хуримын даашинзны загвар хэрхэн өөрчлөгдсөн бэ
Зуун зуунаар жил өнгөрөвч гэгээн хуримын даашинз цав цагаан өнгөтэй хэвээр. 

Хvvхэд ээжээсээ: "Яагаад хуримын хувцас цагаан өнгөтэй байдаг юм бэ" гэж асуухад нь "Цагаан өнгө бол гэм хоргvйн, аз жаргалын билэг тэмдэг" гэж хариулав. Хvv дахиад "Тэгвэл яагаад хvргэн нь хар хувцас өмсдөг юм бэ" гэж асуужээ. Эртний Ромд бэрийн даашинз нь ч, тор нь ч шар өнгөтэй байжээ. Энэ нь гэрлэсэн гэдгийг нь ялган илэрхийлдэг байсан байна. Дундад зууны vед даашинзны өнгийг бус харин vзэмж, чанарыг нь илvvд vздэг болжээ. Хvн бvр өөрийн сонгосон өнгөтэй, хамгийн сайхан даашинзаа өмсдөг байв. Цагаан өнгийн даашинз 16-р зуунаас дэлгэрсэн байна. Тэр vеийн хааны гэр бvлийн бэрvvд мөнгөлөг даашинз өмсдөг байсан ч хатан хаан Виктория vvнээс татгалзан цагаан өнгийн даашинз өмсөхөөр зvтгэн шалжээ. Vvнээс хойш Англи, Францын зохиолчид цагаан өнгө бол гэм хоргvйн илэрхийлэл болох тухай бичиж эхэлсэн бөгөөд тэр vеийн ёсоор ганц бие байдлаас гэрлэх нөхцөл болдог байсан учир цагаан өмсгөл уламжлал болжээ. Хуримын цагаан даашинз нь залуу бvсгvй ганц бие амьдралаа орхин байгааг илэрхийлдэг болсон байна. Хуримын даашинзтай холбоотой зарим нэгэн мухар сvсэг байдаг. Тухайлбал бэр өөрөө даашинзаа оёх, хvргэн хvv хуримын өмнө сvйт бvсгvйгээ харах, сvйт бvсгvй хуримнаас өмнө даашинзаа өмсөх зэрэг нь муу ёр гэнэ. 
Нэгэнт хуримын талаар ярьж байгаа болохоор хуримын бөгжний тухай мөн хэлье.Хуримлахдаа бөгж солилцох нь эртний Египетчvvдээс vvсэлтэй ажээ. МЭӨ 2800 оны vед амьдран байсан Египетчvvд дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл төгсгөл гэж байхгvй учир хязгааргvй байдлын илэрхийлэл гэж vздэг байжээ. Дараа нь энэ нь Ромчуудад уламжлагджээ. Археологийн малталтаар ч тэр vеийн сонин хачин хуримын бөгжvvдийг олжээ. Бөгжийг зvvн гарын ядам хуруунд зvvдэг нь орчин vеийн анагаах ухааны хvний биеийн судлал хөгжөөгvй байсан vеийн мэдлэгтэй холбоо¬той. Тэр vед цусны эргэлтийн гол судас зvvн гарын энэ хуруунаас эхлэн зvрхэнд очдог гэж vздэг байжээ. Ингээд энд зvvхэд хос хоёрын сэтгэл зvрхийг холбосны тэмдэг болдог байна. Vнэндээ бид судас хаанаас хаашаа явдагыг нь мэддэг болсон ч энэ нь уламжлал болон vлджээ. 
Ингээд 1915 - 2015 оны даашинзны ерөнхий загваруудаас ...

Бичсэн: эм зүйн блог | цаг: 19:55 | Өөрийн сонирхол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 31 удаа уншигдсан.



:-)
 
xaax