Эм зүйч би эмийн мэргэжилтний баримтлах зарчим үүрэг хариуцлагыг ухамсарлан хүн амын эрүүл мэндийн төлөө үйлчилэхээ андгайлж байна.
- Би хүнлэг чанарыг эрхэмлэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамгийн өндөр стандартыг удирдлага болгож ажиллана.
- Би өдөр тутмын үйл ажиллагаандаа хүн амын сайн сайхан эрүүл мэндийг дэмжиж ажиллахын тулд өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчилна.
- Би хэрэглэгчдэд үзүүлж байгаа бүхий л үйлчилгээндээ өөрийн ашиг сонирхол хувийн бусад асуудлаа тунгаан хэрэгцээг нь тогтоож байна.
- Би үйлчилгээндээ шударга адил тэгш байдлыг дээдлэн үйлчлүүлэгчийн нас хүйс арьс өнгө яс үндэс шашин шүтлэг соёл улс төрийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана.
- Би үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаална.
- Би мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж дэвшиж мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай байна.
- Би эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ мэргэжлийн мэдлэг стандартыг хөгжүүлж ажиллана.
- Би мэргэжлийн залгамж чанарыг эрхэмлэж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ.
- Би эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглана.