2016-11-10
Эм зүйчийн андгай

Эм зүйч би эмийн мэргэжилтний баримтлах зарчим үүрэг хариуцлагыг ухамсарлан хүн амын эрүүл мэндийн төлөө үйлчилэхээ андгайлж байна.

  • Би хүнлэг чанарыг эрхэмлэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамгийн өндөр стандартыг удирдлага болгож ажиллана.
  • Би өдөр тутмын үйл ажиллагаандаа хүн амын сайн сайхан эрүүл мэндийг дэмжиж ажиллахын тулд өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчилна.
  • Би хэрэглэгчдэд үзүүлж байгаа бүхий л үйлчилгээндээ өөрийн ашиг сонирхол хувийн бусад асуудлаа тунгаан хэрэгцээг нь тогтоож байна.
  • Би үйлчилгээндээ шударга адил тэгш байдлыг дээдлэн үйлчлүүлэгчийн нас хүйс арьс өнгө яс үндэс шашин шүтлэг соёл улс төрийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана.
  • Би үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаална.
  • Би мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж дэвшиж мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай байна.
  • Би эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ мэргэжлийн мэдлэг стандартыг хөгжүүлж ажиллана.
  • Би мэргэжлийн залгамж чанарыг эрхэмлэж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ.
  • Би эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглана.
Эм зүйчийн үүргээ хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан тангаргаа хэзээ ч зөрчихгүй ажиллана гэдгээ энэ ариун тангаргийг өргөн андгайлж байна.
Бичсэн: эм зүйн блог | цаг: 22:40 | Эм зүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 23 удаа уншигдсан.



:-)
 
xaax