2016 оны 5 сарын 5
Зохиолч ЖОН ГРИЙНИЙ бэстселлер номнуудын нэг "БИДНИЙ ОДДЫН АЛДАА"
номыг БОЛОР СУДАР хэвлэлийн газраас 2014 онд эрхлэн гаргаж, хүүхэд залуустаа өргөн барьсан юм.
"Бидний оддын алдаа" нь Шилдэг зохиолчийн шагналт Жон Грийний хамгийн алдартай, олны сэтгэлд хүрсэн, сэтгэл хөдөлгөм, хайрын эмгэнэлт дүр зургийг харуулсан гайхалтай зохиол юм. Тэрээр хүнд өвчтэй хүүхдүүдийн эмнэлэгт таван сар ажиллаж, тэдний өвчин шаналлыг хуваалцаж, тэдэнд аль болох сэтгэл санааны дэмжлэг өгч, эдгэрэх итгэл төрүүлэхийг хичээдэг байсан нь эцэст нь зохиолоо бичих эхлэл нь болсон байна.
...Эмийн үйлчлэлээр хавдрын ургалт зогсож, хэдэн жил амьдрах боломжтой болсон Хазел охины бие, хорт хавдрын эцсийн шатанд очсоныг эс тооцвол аюул нь түрхэн зууртаа намжина. Гэвч Августус Уотэрс гэгч хүүтэй Хорт хавдартай хүүхдийн Дэмжих бүлэгт танилцаж, хувь заяа нь холбогдсоноор Хазелийн амьдрал дахин шинээр эхэлдэг...
Хэдийгээр тэдний хайр дурлал эмгэнэлтэйгээр төгсдөг ч энэ зохиол бусдыг инээлгэх, уйлуулах, ихийг эргэцүүлэн бодуулах чадалтай болсноороо онцлогтой юм. Хорт хавдар туссан нь хэн нэгний буруу бус харин бурхны заасан зураг төөргийн дагуу л бүх зүйл болж өнгөрдөг гэдгийг зохиолч бүтээлээрээ харуулахыг хичээжээ.
Жон Грийний зохиолуудаас “Бидний оддын алдаа” ном дэлгэцнээ амилан олон үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан бүтээл болсон байна.
“Бидний оддын алдаа” киноны найруулагчаар Жош Бүүний ажиллажээ. Харин кино зохиолыг Жон Гриний 2012 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн байна. Киноны гол дүрүүдэд Шэйлэнь Вудли, Ансель Элгорт, Нэт Вольф, Лаура Дельн болон Сэм Трамэлл гэх жүжигчид тогложээ. Кинонд бамбайн булчирхайн хорт хавдартай Хазел Грейс гэх өсвөр насны охины талаар өгүүлдэг юм. Тэрбээр эцэг эхийнхээ шаардлагаар тусламжийн группд хамрагддаг бөгөөд тэндээ Августус хэмээх залуутай таарснаар киноны үйл явдал өрнөнө.
Уг киноны ном нь Нью Йорк Таймс –ийн жагсаалтанд 78 удаа дарааллан тэргүүлж байжээ.
Энэхүү бүтээл нь найруулагч Жош Бүүнийгийн анхны томоохон кино юм.
Киноны багийнх нь Шэйлэнь Вудлийг энэ дүрд тохирохгүй хэмээн үзэж байсан. Учир нь түүнийг хөдөлгөөнтэй, эрүүл харагддаг, бас их хөөрхөн гэх шалтгаанаар тоглуулахаас татгалзсан. Гэсэн хэдий ч жүжигчин маань зохиолч Жон Грийн рүү өөрийг нь ямар нэгэн аргаар тоглуулахыг хүссэн урт захиа бичиж илгээсэн аж.
Шэйлэнь Вудлий дүрдээ тохируулан өөрийн урт, өтгөн үсээ тайруулжээ.
Жон Грийн хорт хавдартай хүүхдүүдтэй хамтдаа хэсэгхэн хугацаанд байсан нь түүнд маш их урам зоригийг өгчээ. Тэрбээр уг эмнэлэгт бамбай булчирхайн хорт хавдраас болж шаналж буй өсвөр насны охинтой танилцсан юм.
Охин 16 насандаа хорвоог орхисон бөгөөд Жон Грийнийг энэхүү номыг бичихэд хүргэсэн хоёр шалтгааны нэгэн байсан юм.
Киноны зураг авалт Нидерланд-д хийгдсэн байна.
“Бидний оддын алдаа” ном хэвлэгдэн гарсны дараа номоос санаа авсан олон олон чимэглэл, зүүлт, хувцас, хэрэглээний зүйлс үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Зохиолчийн тухай танилцуулга
1.Түүний жинхэнэ нэр: John Michael Green
2.Төрсөн он сар: 1977 оны 8 сарын 27-нд
3. Залуу үеийн төлөөлөл болсон Америкийн шилдэг зохиолчдын нэг. New York Times сониноос түүнийг шилдгийн шилдгээр зарлаад байна.
4.Тэрээр зохиолчоос гадна түүх судлаач, веб мастер, шүүмжлэгчийн ажлуудыг чадварлаг хийдэг.
5.Тэрээр Энэтхэгийн Springs сургууль болон Kyneon коллежийг төгссөн.
6. Шашин судлалын баклавр зэрэгтэй тэрээр гүн ухаанд маш их сонирхолтой.
7. Түүний анхны ном болсон бүрэн хэмжээний зохиол нь “Аляскийг хайж байна”
8. Зохиолч Жон Грийн нь Printz Medal, Printz Honor, Edgar Award зэрэг олон шалгаруулалтаас сайшаал хүртсэн бөгөөд, New York Times-ийн Шилдэг зохиолчийн шагналыг хүртжээ. Тэрээр LA Times -ийн номын шалгаруулалтад хоёр ч удаа шалгарсан байна.
9. ”Бидний оддын алдаа” мөн “Цаасан хотууд” ном нь кино болж дэлгэцнээ гарсан.
10. Дашрамд сонирхуулахад зохиолч Жон Грийний “Бидний оддын алдаа” номноос гадна “Цаасан хотууд”, “Хэтэрхий олон Катеринууд”, “Уилл Грейсон ба Уилл Грейсон” номнуудыг Болор судар хэвлэлийн газраас хэвлэгдэн худалдаанд гарсныг дуулгахад таатай байна.